Messenger дэх монгол AI борлуулагч
Та унтаж байхад ч борлуулдаг ажилтан.
Бид танай шилдэг борлуулагчтай 1.5 цаг ярилцаад, түүний мэдлэг, ур чадвар, өнгө аясыг 24/7 ажилладаг AI ажилтан болгож, 7 хоногт Messenger-т тань холбоно.
Бид өөрсдийнхөө Page-ийг яг үүгээрээ ажиллуулдаг — одоо бичээд шалгаарай
Хэнд зориулав
МебельЭлектроник Барилгын материалЗочид буудал АялалБоловсролАсуудал
Хариугүй мессеж бүр —
өрсөлдөгч рүү явсан мөнгө.
Танай Page-д өдөрт 30–40 асуулт ирдэг. Тал нь — орой, амралтын өдөр, дэлгүүр хаалттай үед ирж, хариугүй өнгөрдөг. Та зард мөнгө төлчихөөд, ирсэн хүнийхээ хагасыг буцааж байна.
Хэрхэн ажилладаг
Танаас — 1.5 цаг. Бусдыг нь бид.
Ярилцлага
Танай шилдэг борлуулагчтай уулзаж, бүтээгдэхүүний мэдлэг, наймааны ур, өнгө аясыг нь бүртгэж авна. Танаас өөр юу ч шаардахгүй — 1.5 цаг + гарын үсэг л.
Бэлтгэл ба тест
Мэдлэгийн сангийн бүтээж, та гарын үсгээр баталгаажуулна. AI ажилтан 92 тест давсны дараа л танай Page-д холбогдоно — үнэ зохиохгүй, худал амлахгүй.
Амьд + эхний тайлан
7 дахь хоногт Messenger-т тань амьд ажиллана. 14 дэх өдөр эхний тайлан: хэн юу асуусан, юу алдагдсан, юуг сайжруулах вэ.
Бүтээгдэхүүн
Бид chatbot угсардаггүй.
Ажилтан бэлддэг.
Шөнө дундаа ч хүн шиг хариулна
Typing indicator, богино өгүүлбэр, латин галиг ойлгодог — «sain bnu hurgelt hed ve» гэж бичсэн ч зөв ойлгоно. Худалдан авагч тань роботтой биш, борлуулагчтай ярьж байгаа мэт мэдрэмж авна.
Буцаж ирснийг санана
90 хоногийн санах ойтой — өмнө юу асуусан, юуг сонирхсоныг мэднэ.
«Өнгөрсөн удаа цэнхэр буйдан асуусан шүү — нөөц орж ирсэн байгаа.»
Зураг ойлгоно
Бүтээгдэхүүний зураг, screenshot-ыг таньж зохих хариу өгнө.
Lead алдагдахгүй
Худалдан авагчийн нэр, утсыг зөв мөчид цуглуулж таны гарт өгнө.
Хэзээ ч үнэ зохиохгүй
Мэдэхгүй зүйлээ мэдэхгүй гээд танд шилжүүлнэ. Худал амлалт — 0.
Долоо хоног бүр бизнесийн тайлан
Хэн юу асуусан, юу алдагдсан, юуг сайжруулах вэ — таамаг биш, танай Page-ийн бодит тоо. Энэ мэдээлэл таны өмч бөгөөд дараагийн шийдвэрийн тань суурь болно.
Хариуцах хүнтэй, SLA-тай
Асуудал гарвал хариуцах нэг хүн танд байна. AI 24/7 ажиллана, хүний дэмжлэг ажлын цагаар — шударга амлалт, тодорхой гэрээ.
Ялгаа
ManyChat бол цэс. Meta бол туслах.
Жигүүр бол борлуулагч.
ManyChat
- – Товчлуур, бэлэн урсгал — асуулт ойлгодоггүй
- – Та өөрөө угсарч, өөрөө засварлана
- – Монгол ярианы хэлийг ойлгохгүй
- – Тайлан, зөвлөгөө өгдөггүй
Meta AI
- – Монгол хэлийг гүехэн ойлгодог
- – Тохируулах нь таны ажил — GIGO
- – Мэдээлэл Messenger-т гацдаг
- – Асуудал гарахад хариуцах хүнгүй
Жигүүр
- ✓ Монгол хэлээр хүн шиг наймаалдана
- ✓ Бид суулгаж, сургаж, хариуцна
- ✓ Танай lead, дата — танай өмч
- ✓ Долоо хоног бүр зөвлөх тайлан + баталгаа
Цаг үеийн давалгаа
Түүх дөрвөн удаа эргэв.
Тав дахь нь — таны үүдэнд.
Уурын хүч
Уур тэргийг хөдөлгөж, гар хөдөлмөр машинд шилжив.
Цахилгаан
Цахилгаан шөнийг гэрэлтүүлж, үйлдвэр зогсолтгүй болов.
Компьютер
Компьютер зайг арилгаж, мэдээлэл далайг гаталав.
Хиймэл оюун
Машин суралцаж, мэдлэг хүн бүрийн гарт очив.
Хүн + Хиймэл оюун
Хүн ба хиймэл оюун мөр зэрэгцэн бүтээнэ — таны бизнес хэзээ ч унтахгүй.
Уур — тэргийг хөдөлгөв. Цахилгаан — шөнийг гэрэлтүүлэв.
Компьютер — зайг арилгав. Хиймэл оюун — сэтгэж эхлэв.
Давалгаа бүрд түрүүлж хөл тавьсан нь хожиж, ажигласан нь хоцорчээ.
Тав дахь давалгаа Монголын хаяанд ирлээ.
Нэртэй баталгаа
«Хариугүй Асуулт = 0»
14 хоногийн pilot-ийн турш дараах гурав хангагдана:
Мессеж бүр — шөнө ч, амралтаар ч — 1 минутын дотор хариу авна.
Гэрээнд тохирсон доод тооны нэр+утастай худалдан авагч таны гарт очно.
Манай AI үнэ зохиох, худал амлалт өгөх зөрчил 0 байна.
Аль нэг нь биелэхгүй бол — та сонгоно:
Төлбөрөө 100% буцааж авах
Шалгуур хангагдтал бид үнэгүй үргэлжлүүлнэ
Холболт
Page-ээ холбоход 3 товшилт.
Facebook-ээр нэвтэрч, аль Page дээр ажиллахыг нь сонгоно. Нууц үг тань бидэнд харагдахгүй — холболт Facebook-ийн албан ёсны цонхоор явна. Хүссэн үедээ Facebook-ээс салгана.
Товчоо дар
Facebook-ийн нэвтрэх цонх нээгдэнэ. Утсандаа аль хэдийн нэвтэрсэн бол шууд 2 дугаар алхам руу орно.
Page-ээ сонго
Таны удирддаг Page-үүд жагсаана. Сараа аль дээр нь хариулахыг сонгоод Activate дарна.
Бид холбогдоно
Холболт бүртгэгдэнэ. Бид 24 цагийн дотор тантай холбогдож, 1.5 цагийн ярилцлагыг товлоно. Сараа мэдлэгийн сан батлагдтал таны Page дээр хариулахгүй.
Та тухайн Page-ийн админ эрхтэй байх шаардлагатай. Холбогдсоны дараа ч гэрээ байгуулаагүй бол Сараа ажиллаж эхлэхгүй — холболт зөвхөн бэлтгэлийн алхам.
Үнэ
Нэг борлуулагчийн цалингийн 1/3.
Хямдрал байхгүй — үнэ зөвхөн өснө. Эхний 3 гэрээ founding үнээр, 4 дэхээс setup +20%.
- ✓ ≤100 бүтээгдэхүүний мэдлэгийн сан
- ✓ Сард 500 яриа багтсан
- ✓ Долоо хоног бүрийн стандарт тайлан
- ✓ «Хариугүй Асуулт = 0» баталгаа
- ✓ ≤500 бүтээгдэхүүний мэдлэгийн сан
- ✓ Сард 1,500 яриа багтсан
- ✓ Дэлгэрэнгүй тайлан + зөвлөмж
- ✓ «Хариугүй Асуулт = 0» баталгаа
Pilot — 14 хоног, setup-ын 50%-иар. Гэрээнд шилжвэл төлсөн дүн тань 100% тооцогдоно. Эрсдэл — баталгаагаар хаагдсан.
Түгээмэл асуулт
Шууд асуултад — шууд хариулт.
Meta үнэгүй AI өгч байхад яагаад төлөх ёстой юм?
Эхлээд үнэгүйг нь туршаад үзье гэж бодож байна.
Meta-гийн AI сайжирчихвал яах вэ?
AI гэдгээ нуудаг уу?
Буруу мэдээлэл өгчихвөл хэн хариуцах вэ?
Үнэтэй санагдаж байна.
Маргааш өглөө худалдан авагчидтайгаа сэрээрэй.
Манай Page дээр яг одоо бичээд, Сараа юу хийхийг өөрөө хараарай. Үнэгүй, ямар ч үүрэг хүлээхгүй.
⚡ Бид сард 2 шинэ клиент л онбоардлодог